huuli-nemelt
Алдар Цолтон Ахмад Настанд Төрөөс Нэмэгдэл, Хөнгөлөлт Олгох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАлдар Цолтон Ахмад Настанд Төрөөс Нэмэгдэл, Хөнгөлөлт Олгох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-217
8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:
2/¶8.2. Энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийг үндэслэн Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалах ахмад настанд олгох нэмэгдлийг сар бүр, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь хөнгөлөлтийг тухай бүр ахмад настны арилжааны банкан дахь нэрийн дансанд шилжүүлнэ.
8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг:
¶8.5. Ахмад настны хүсэлтээр нэмэгдэл, хөнгөлөлтийг түүний хадгаламжийн дансанд шилжүүлж болно.
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний гэснийг Энэ хуулийн 8.2-т заасан байгууллага болон холбогдох гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.