Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-219

1 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.6 дахь хэсэг нэмсүгэй:

9.6.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 16.3.2-т заасан мэдээллийг бүрдүүлнэ.

2 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын тахир дутуугийн гэснийг хөдөлмөрийн чадвар алдсаны гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.