huuli-nemelt
Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-222
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 29.1.13 дахь заалт нэмсүгэй:
¶29.1.13. төмөр замын зураг төсөл боловсруулах болон техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 5 000 000 төгрөг.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29.1.1-29.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶29.1.1. төмөр замын суурь бүтэц барих болон ашиглах тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 16 000 000 төгрөг;
¶29.1.2. төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 5 000 000 төгрөг;
¶29.1.3. төмөр замын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 16 000 000 төгрөг;
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, гэснийг хассугай.
Энэ хуулийг Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.