Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Улсын Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-228

1 дугаар зүйл.

Улсын нисэхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд гэснийг Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд гэж, 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтын агаарын хаалгаас гэснийг орох, гарах цэгээс гэж, 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтын Иргэний нисэхийн тухай хуулийн 18.2-т гэснийг Иргэний нисэхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.