Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Агаарын Зайг Нисэхэд Ашиглах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Агаарын Зайг Нисэхэд Ашиглах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Агаарын Зайг Нисэхэд Ашиглах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-229

1 дугаар зүйл.

Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын дээшхи хийн мандлын агаарын давхрагын гэснийг дээших агаар мандлын гэж, мөн зүйлийн 4.2 дахь хэсгийн Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд гэснийг Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн агаарын хаалгыг гэснийг агаарын хилийн орох, гарах цэгийг гэж, мөн зүйлийн 6.4 дэх хэсгийн агаарын хаалгыг Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.3-т заасны дагуу тогтоох бөгөөд уг асуудлаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авсан байна гэснийг орох, гарах цэгийг Иргэний нисэхийн тухай хуулийн 8.1.7-д заасны дагуу тогтооно гэж, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтын агаарын хаалгаар гэснийг агаарын хилийн орох, гарах цэгээр гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.