Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Шилэн Дансны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шилэн Дансны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шилэн Дансны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-234

1 дугаар зүйл.
Шилэн дансны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт:

3.1.6.

төрийн санхүүжилт авч байгаа нам, эвсэл.

2/

6 дугаар зүйлийн 6.11 дэх хэсэг:

6.11.

Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төрийн санхүүжилт авч байгаа нам, эвсэл төрийн санхүүжилтийн төсөвт өртөг, зарлага, санхүүжилтийн мэдээлэл, тайланг хуульд өөрөөр заагаагүй бол жил бүр сонгуулийн төв байгууллагаас тогтоосон журмын дагуу гаргаж намын цахим хуудас, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.