huuli-nemelt
Сонгуулийн Төв Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн Төв Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-237
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.6 дахь хэсэг нэмсүгэй:
¶7.6. Хороо улс төрийн намын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 7.6.1.Улс төрийн намын тухай хуулийн 9.10-т заасан мэдээллийн сан бүрдүүлж, нийтэд мэдээлэх; 7.6.2.төрийн санхүүжилт авах тухай хүсэлт гаргах маягтыг батлах; 7.6.3.намд өгөх хандивын бүртгэлийг хөтлөх маягтыг батлах; 7.6.4.хуульд заасан үндэслэл, журмын дагуу намыг тараах тухай санал гаргах; 7.6.5.намд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоож, төсөвт суулган олгох; 7.6.6.намд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг олгох, шийдвэрлэх; 7.6.7.Улс төрийн намын тухай хуулийн 8.9, 10.3-т заасны дагуу хяналт хэрэгжүүлэх; 7.6.8.Улс төрийн намын тухай хуулийн 26.6-д заасны дагуу шийдвэр гаргах; 7.6.9.улс төрийн намын санхүүгийн тайланд хяналт тавих; 7.6.10.Улс төрийн намын тухай хуульд заасан бусад бүрэн эрх.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, 7.7 дахь хэсгийн дугаарыг 7.7, 7.8 гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн ажлын албанд гэснийг Тамгын газарт гэж, 15 дугаар зүйлийн гарчгийн ажлын алба гэснийг Тамгын газар гэж, мөн зүйлийн 15.1 дэх хэсгийн ажлын албатай гэснийг Тамгын газартай гэж, Хороо батална. гэснийг Хороо батална. Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг Хорооны даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно. гэж, мөн зүйлийн 15.2 дахь хэсгийн ажлын албаны гэснийг Тамгын газрын гэж тус тус өөрчилсүгэй.”
Энэ хуулийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.