Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-239

1 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.63 дахь заалт нэмсүгэй:

6.63.

Сонгуулийн төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 7, 8 дахь хэсэгт заасан зөрчил.

2 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20 дахь заалтын 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэснийг 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт гэж, мөн зүйлийн 7 дахь хэсгийн 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт гэснийг 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.