Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-11-08, Улаанбаатар24-ne-379

1 дугаар зүйл.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

38 дугаар зүйлийн 38.1.26 дахь заалт:

38.1.26.

энэ хуулийн 40.8-д заасны дагуу тогтоосон ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмж.

2/

38 дугаар зүйлийн 38.4-38.6 дахь хэсэг:

38.4.

Боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдлийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлнө.

38.5.

Энэ хуулийн 38.4-т заасны дагуу импортоор оруулсан бараанд тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний хагас жилд татвар төлөгчид буцаан олгоно.

38.6.

Энэ хуулийн 38.4-т хамаарах боловсруулах үйлдвэрийн салбарын жагсаалтыг Улсын Их Хурал батална.

2 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн чөлөөлөх гэсний дараа , хөнгөлөх гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн гарчгийн чөлөөлөгдөх гэснийг чөлөөлөх, хөнгөлөх гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.8 дахь хэсгийн гаалийн болон гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 38 дугаар зүйлийн 38.1.26 дахь заалт, 4 дүгээр зүйл буюу 40 дүгээр зүйлийн 40.8 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

6 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 38 дугаар зүйлийн 38.4, 38.5, 38.6 дахь хэсэг, 2, 3 дугаар зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус дагаж мөрдөнө.