huuli-nemelt
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-01-12, Улаанбаатар24-ne-03
Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.26 дахь заалт нэмсүгэй:
¶3.1.26. “нийгмийн эрүүл мэндийн ажилтан” гэж Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3.1.17-д заасныг.
Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын эмнэлгийн мэргэжилтэн гэсний дараа , нийгмийн эрүүл мэндийн ажилтан гэж, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн “эмнэлгийн мэргэжилтэн,” гэсний дараа “нийгмийн эрүүл мэндийн ажилтан,” гэж, 29.5 дахь хэсгийн “тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн”, мөн хэсгийн “эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн” гэсний дараа “, нийгмийн эрүүл мэндийн ажилтан” гэж тус тус нэмсүгэй.
Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶24.6.4. хуульд өөрөөр заагаагүй бол нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;
Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсгийн нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, гэснийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гэж, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийн энэ хууль гэснийг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль гэж тус тус өөрчилсүгэй.
Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.