huuli-nemelt
Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-01-12, Улаанбаатар24-ne-04
Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 6.31 дэх зүйл нэмсүгэй:
¶6.31 дүгээр зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих ¶1. Иргэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, хуулийн этгээд нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл тараасан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Энэ хуулийг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.