Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-06

1 дугаар зүйл.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн Эрүүл мэндийн даатгалын тухай гэсний дараа хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалтын дэгдэлтийн гэснийг дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.