Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-11

1 дугаар зүйл.
Эрүүл мэндийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

8 дугаар зүйлийн 8.1.25 дахь заалт:

8.1.25.

магадалгааны нэгдсэн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээ авах, хэвийн, найдвартай үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;

2/

8 дугаар зүйлийн 8.10 дахь хэсэг:

8.10.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоох, үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

3/

20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалт:

20.2.8.

программ хангамж ашиглан эрүүл мэндийн байгууллагаас бусад хүн, хуулийн этгээдтэй мэдээлэл солилцохдоо Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.3-т заасан үндсэн системтэй холбогдсон байх;

4/

38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг:

38.2.

Энэ хуулийн 38.1-д заасан магадалгааг цахим хэлбэрээр, шаардлагатай тохиолдолд бичгээр гаргах бөгөөд магадалгааны нэгдсэн санд бүртгэнэ.

2 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.15 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гэж, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтын “бусад техник хэрэгсэл” гэсний дараа “, эрүүл мэндийн программ хангамж” гэж, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтын “бичгээр авах” гэсний дараа “, эсхүл бичгийг цахим хэлбэрээр авах” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8.4.

Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж Засгийн газар батална.

4 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.25 дахь заалтын дугаарыг 8.1.26 гэж, 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтын дугаарыг 20.2.9 гэж тус тус өөрчилсүгэй.