Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Аудитын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аудитын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аудитын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-19

1 дугаар зүйл.

Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4 дэх заалтын бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн бичгээр гэрээ байгуулна. Гэрээ нь үйлчлүүлэгч ба аудитын хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан өдрөөс хүчин төгөлдөр болно. гэснийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулна. Бичгээр байгуулах гэрээ нь үйлчлүүлэгч ба аудитын хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд цахим хэлбэрээр байгуулах гэрээнд цахим гарын үсэг хэрэглэнэ. гэж өөрчилсүгэй.