huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-01-12, Улаанбаатар24-ne-20
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гэж, 20 дугаар зүйлийн 20.5.5 дахь заалтын, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.4 дэх заалтын, мөн зүйлийн 26.4 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр” гэж, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.4 дэх заалтын, мөн зүйлийн 26.4 дэх хэсгийн өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх; гэснийг энэ тухай бүртгэлд тэмдэглэх; гэж тус тус өөрчилсүгэй.