huuli-nemelt
Банк, Эрх Бүхий Хуулийн Этгээдийн Мөнгөн Хадгаламж, Мөнгөн Хөрөнгийн Шилжүүлэг, Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБанк, Эрх Бүхий Хуулийн Этгээдийн Мөнгөн Хадгаламж, Мөнгөн Хөрөнгийн Шилжүүлэг, Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Оруулах Тухай
2024-01-12, Улаанбаатар24-ne-23
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶7.3. Банк, эрх бүхий хуулийн этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.3-т заасны дагуу данс нээлгэх хүсэлт гаргасан этгээдийн эрсдэлийн түвшинг үнэлж, өндөр эрсдэлтэй этгээдэд цахим хэлбэрээр аливаа данс нээхийг хориглоно.