Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Барааны Тэмдэг, Газар Зүйн Заалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Барааны Тэмдэг, Газар Зүйн Заалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Барааны Тэмдэг, Газар Зүйн Заалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-27

1 дугаар зүйл.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.23 дахь заалт нэмсүгэй:

3.1.23.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2 дугаар зүйл.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн, 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсгийн, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж, 33 дугаар зүйлийн 33.4.2 дахь заалтын “бичгээр” гэсний дараа “, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.