huuli-nemelt
Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрВалютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-01-12, Улаанбаатар24-ne-28
Валютын зохицуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн худалдах, зээлдүүлэх гэрээ, гэснийг худалдах, зээлдүүлэх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр, гэж, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 3 дахь заалтын нотолгоо бичгээр гэснийг нотолгоог бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэж тус тус өөрчилсүгэй.