huuli-nemelt
Гаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-01-12, Улаанбаатар24-ne-32
Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсгийн, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн, 90 дүгээр зүйлийн 90.2, 90.3 дахь хэсгийн, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж, 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр” гэж, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр” гэж, 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.
Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтын мэдээллийн сүлжээгээр гэснийг цахим хэлбэрээр гэж өөрчилсүгэй.
Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн гарчгийн амаар болон бичгээр гэснийг, 145 дугаар зүйлийн 145.1.9 дэх заалтын “бичгээр” гэснийг, 241 дүгээр зүйлийн 241.2 дахь хэсгийн “амаар болон бичгээр” гэснийг тус тус хассугай.