Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-37

1 дугаар зүйл.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гэж, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн, 38 дугаар зүйлийн 38.6, 38.7 дахь хэсгийн, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.4 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр” гэж, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсгийн, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийн, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтын “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим хэлбэрээр” гэж, 11 дүгээр зүйлийн 11.3.8 дахь заалтын “тамга /тэмдэг/” гэсний дараа “, эсхүл цахим гарын үсэг” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн бичгээр хүссэн тохиолдолд гэснийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүссэн тохиолдолд гэж өөрчилсүгэй.