Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-42

1 дугаар зүйл.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.8 дахь хэсэг нэмсүгэй:

6.8.

Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутаг дахь тухайн асуудал хариуцсан эрх бүхий этгээд энэ хуулийн 6.2-т заасан баримт бичиг нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой бол хүсэлт гаргагчаас шаардахгүй.

2 дугаар зүйл.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн цахимаар гэснийг цахим хэлбэрээр гэж өөрчилсүгэй.