Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Жолоочийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Жолоочийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Жолоочийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-43

1 дугаар зүйл.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.11 дэх заалт нэмсүгэй:

3.1.11.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2 дугаар зүйл.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн нээлттэй, бүх нийтэд хүртээлтэй байна. гэснийг нээлттэй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд мэдээллийн сан нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.1-д заасан үндсэн систем болон даатгагчийн мэдээллийн системтэй мэдээлэл солилцдог байна. гэж өөрчилсүгэй.