Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-48

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн, 10.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн, 10.16 дугаар зүйлийн 4.3 дахь заалтын, 11.9 дүгээр зүйлийн 1.1, 3.3 дахь заалтын, 11.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн, мөн зүйлийн 13.8, 13.9 дэх заалтын, 11.13 дугаар зүйлийн 3, 10, 13, 14 дэх хэсгийн, мөн зүйлийн 4.7, 15.19, 15.20, 15.21, 15.22 дахь заалтын, 11.14 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсгийн, 11.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн, 11.18 дугаар зүйлийн 1.14 дэх заалтын бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн дансгүй, эсхүл санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй этгээдэд цахим хэлбэрээр аливаа данс нээхийг хориглосныг гэснийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу харилцагчийн эрсдэлийн түвшинг үнэлж, өндөр эрсдэлтэй этгээдэд цахим хэлбэрээр аливаа данс нээхийг хориглосныг гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.14 дэх заалтын болон цахимаар гэснийг хассугай.