Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Иргэдээс Төрийн Байгууллага, Албан Тушаалтанд Гаргасан Өргөдөл, Гомдлыг Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэдээс Төрийн Байгууллага, Албан Тушаалтанд Гаргасан Өргөдөл, Гомдлыг Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэдээс Төрийн Байгууллага, Албан Тушаалтанд Гаргасан Өргөдөл, Гомдлыг Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-49

1 дугаар зүйл.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:

6.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2 дугаар зүйл.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн, 10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн цахим сүлжээгээр гэснийг цахим хэлбэрээр гэж, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн болон цахим сүлжээгээр дамжуулан гэснийг , эсхүл цахим хэлбэрээр гэж тус тус өөрчилсүгэй.