Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-51

1 дугаар зүйл.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 64.7 дахь хэсэг нэмсүгэй:

64.7.

Цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл нь энэ хуулийн 64.2-т заасан шаардлагаас гадна Цахим гарын үсгийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.

2 дугаар зүйл.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийн, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн, 196 дугаар зүйлийн 196.1.4 дэх заалтын, 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсгийн, 330 дугаар зүйлийн 330.3 дахь хэсгийн, 368 дугаар зүйлийн 368.1 дэх хэсгийн, 394 дүгээр зүйлийн 394.2, 394.4 дэх хэсгийн, 408 дугаар зүйлийн 408.3 дахь хэсгийн, 419 дүгээр зүйлийн 419.3 дахь хэсгийн, 436 дугаар зүйлийн 436.2, 436.6 дахь хэсгийн, 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсгийн, 457 дугаар зүйлийн 457.1, 457.5 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн амаар буюу бичгээр гэснийг амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэж өөрчилсүгэй.