huuli-nemelt
Компанийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКомпанийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-01-12, Улаанбаатар24-ne-54
Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсгийн, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.3, 27.7 дахь хэсгийн, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийн, 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсгийн, 54 дүгээр зүйлийн 54.2, 54.3, 54.5 дахь хэсгийн, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийн, 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсгийн, 64 дүгээр зүйлийн 64.7 дахь хэсгийн, 66 дугаар зүйлийн 66.3, 66.4 дэх хэсгийн, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийн, 80 дугаар зүйлийн 80.13 дахь хэсгийн, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж, 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн дараа “Тайлбар: Энэ хуульд заасан “гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг ойлгоно.” гэж тус тус нэмсүгэй.