Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Нийтийн Албанд Нийтийн Болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийтийн Албанд Нийтийн Болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийтийн Албанд Нийтийн Болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-62

1 дугаар зүйл.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь заалтын, 8 дугаар зүйлийн 8.2, 8.4, 8.6 дахь хэсгийн, 9 дүгээр зүйлийн 9.2.5 дахь заалтын, 10¹ дүгээр зүйлийн 10¹.5 дахь хэсгийн, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн, 18 дугаар зүйлийн 18.5.3 дахь заалтын бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.