Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Органик Хүнсний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Органик Хүнсний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Органик Хүнсний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-70

1 дугаар зүйл.

Органик хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтын, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн, 10.7.2 дахь заалтын бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Органик хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.2 дахь заалтын албан гэснийг хассугай.