Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-80

1 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1.49 дэх заалт нэмсүгэй:

6.1.49.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтын, 34 дүгээр зүйлийн 34.4.3 дахь заалтын, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийн, 53.3.4 дэх заалтын бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.3 дахь заалтын албан гэснийг хассугай.