Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-81

1 дугаар зүйл.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.2 дахь хэсэг нэмсүгэй:

11.2.

Энэ хуулийн 11.1.4-т заасан татварын тайлан, бусад баримт бичгийг цахим хэлбэрээр үйлдсэн бол цахим гарын үсгээр баталгаажуулна.

2 дугаар зүйл.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж тус тус нэмсүгэй.