huuli-nemelt
Түгээмэл Тархацтай Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТүгээмэл Тархацтай Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-01-12, Улаанбаатар24-ne-82
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалтын бичгээр гэсний дараа , эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гэж, 14.3, 14.6 дахь хэсгийн, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.3.1, 19.3.3 дахь заалтын, мөн зүйлийн 19.4 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр” гэж, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3 дахь заалтын, 14.3, 14.6 дахь хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.3.1, 19.3.3 дахь заалтын, 19.4 дэх хэсгийн өргөдөл бүртгэх дэвтэрт гэснийг бүртгэлд гэж тус тус өөрчилсүгэй.