Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Барьцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Барьцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Барьцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-88

1 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтын, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсгийн, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.