Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-91

1 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.34 дэх заалт нэмсүгэй:

4.1.34.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгийн, 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийн, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.