Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Хог Хаягдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хог Хаягдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хог Хаягдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-94

1 дугаар зүйл.

Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.54 дэх заалт нэмсүгэй:

4.1.54.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2 дугаар зүйл.

Хог хаягдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1 дэх заалтын бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж нэмсүгэй.