huuli-nemelt
Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-01-12, Улаанбаатар24-ne-97
Хувиргасан амьд организмын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.8 дахь хэсэг нэмсүгэй:
¶6.8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой энэ хуулийн 6.4-т заасан баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй.
Хувиргасан амьд организмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж нэмсүгэй.