Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-98

1 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

17.2.

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр болон энэ хуульд заасан цахим хэлбэрээр өргөдөл гаргасан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 12.4-т заасны дагуу ирүүлсэн баримт бичиг, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцээр дамжуулан хүлээж авсан мэдээллийг хэвлэн авч, мэдээллийн санд оруулснаар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцно.

3 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн албан гэснийг хассугай.