huuli-nemelt
Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-01-12, Улаанбаатар24-ne-100
Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гэж, 21 дүгээр зүйлийн 21.11 дэх хэсгийн, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгийн, 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь заалтын, 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл энэ хуулийн 20.10-т заасан цахим хэлбэрээр” гэж, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.4 дэх заалтын олон нийтийн цахим сүлжээгээр гэснийг цахим хэлбэрээр гэж өөрчилсүгэй.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсгийн албан гэснийг хассугай.