Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-104

1 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.18 дахь заалт нэмсүгэй:

4.1.18.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалтын, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.4, 26.9 дэх хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3 дахь хэсгийн, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн, 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсгийн, 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсгийн, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсгийн, 81 дүгээр зүйлийн 81.6 дахь хэсгийн, 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсгийн, 123 дугаар зүйлийн 123.3, 123.9 дэх хэсгийн, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсгийн, 148 дугаар зүйлийн 148.1, 148.2 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж, 142 дугаар зүйлийн 142.5 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсгийн нэг гэснийг хассугай.