Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Хөрөнгийн Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөрөнгийн Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөрөнгийн Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-105

1 дугаар зүйл.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалт:

3.1.15.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2/

17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэг:

17.5.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой энэ хуулийн 17.1-д заасан баримт бичгийг тусгай зөвшөөрөл хүсэгчээс шаардахгүй.

2 дугаар зүйл.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтын, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.