Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-11-21, Улаанбаатар24-ne-383

1 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.1.7.

“тогтворжуулах татварын орчин” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.50-д заасныг;

2 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн татварын орчныг тогтворжуулах гэснийг тогтворжуулах татварын орчныг тогтоох гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.