huuli-nemelt
Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТатварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-11-21, Улаанбаатар24-ne-384
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1.50 дахь заалт нэмсүгэй:
¶6.1.50. “тогтворжуулах татварын орчин” гэж татварын хувь, хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг.
Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын төлөх татварын хувь, хэмжээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тогтворжуулах; гэснийг тогтворжуулах татварын орчныг Хөрөнгө оруулалтын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу тогтоох; гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.