huuli-nemelt
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-01-12, Улаанбаатар24-ne-113
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн “төлөөлүүлэгчээс бичгээр” гэсний дараа, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр гэж, 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим хэлбэрээр” гэж, 162 дугаар зүйлийн 162.6 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр” гэж, 180 дугаар зүйлийн 180.3 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл энэ хуулийн 162.6-д заасан цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5 дахь заалтын амаар болон бичгээр гэснийг амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэж тус тус өөрчилсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын амаар болон бичгээр гэснийг хассугай.