Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Нийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-118

1 дугаар зүйл.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.21 дэх заалтын суралцаж байгаа гэсний өмнө суралцсан болон гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “хүсэлтийг бичгээр” гэсний дараа, 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.11 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8.6.11.

барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн, дүгнэлт;

3 дугаар зүйл.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсгийн цахим хуудсандаа гэснийг бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг хангаж цахим хуудсандаа болон нээлттэй мэдээллийн системд гэж, 8 дугаар зүйлийн 8.10 дахь хэсгийн цахим хуудсандаа гэснийг цахим хуудсандаа болон нээлттэй мэдээллийн системд гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн амаар болон бичгээр гэснийг амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн танина гэснийг таньж, баталгаажуулна. Тус системээр таньж, баталгаажуулсан мэдээллийг хүн, хуулийн этгээдээс цаасан хэлбэрээр шаардахгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд мэдээлэл хариуцагч цахим хэлбэрээр бүрдүүлнэ. гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.