Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Өрийн Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Өрийн Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Өрийн Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-17, Улаанбаатар24-ne-01

1 дугаар зүйл.

Өрийн удирдлагын тухай хуулийн 28¹ дүгээр зүйлийн 28¹.1 дэх хэсгийн дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж болно. гэсний дараа Нийслэл нь гадаад үнэт цаасыг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газрын өрийн баталгаатайгаар гаргаж болно. гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24 дэх заалтын дотоодын зах зээлд гэснийг хассугай.