Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Төрийн Хэмнэлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Хэмнэлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн Хэмнэлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-17, Улаанбаатар24-ne-10

1 дугаар зүйл.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.5.21, 6.5.22 дахь заалт нэмсүгэй:

6.5.21.

нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн болон аймгийн Засаг даргын тамгын газар, тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг даргын тамгын газар;

6.5.22.

төрийн аудитын дээд болон харьяа орон нутгийн байгууллага.

2 дугаар зүйл.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн хуульд заасан тусгай хувцас гэсний дараа болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1-д заасан тусгай хувцас гэж, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын “гар утасны зардал” гэсний өмнө “үндсэн үйл ажиллагаа нь шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй этгээдийн албаны гар утасны зардлаас бусад” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн , 15.2.3 гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.