Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-01-17, Улаанбаатар24-ne-120

1 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд доор дурдсан агуулгатай 176¹ дүгээр зүйл нэмсүгэй:

176¹ дүгээр зүйл.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих
176¹.1.

Шийдвэр гүйцэтгэгч хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийн байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.

176¹.2.

Шийдвэр гүйцэтгэгч яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журам, хяналтын техник, хэрэгслийг ашиглах, арчлах заавар, журам, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний нөхцөл, журмыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, авах арга хэмжээний талаар тайлбарлаж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.

176¹.3.

Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд хяналтын тоног төхөөрөмж ашиглан хяналт тавих журмыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

2 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.3 дахь заалтын цагдан хорих гэсний дараа , хязгаарлалт тогтоох гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.