Нүүр ›
huuli-nemelt ›
2024 ›
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
huuli-nemelt
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-01-17, Улаанбаатар24-ne-138
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 22.5.20 дахь заалт нэмсүгэй:
¶22.5.20. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн 4.1.2-т заасан органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлнө.
Энэ хуулийг Органик бүтээгдэхүүний тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.