Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-17, Улаанбаатар24-ne-143

1 дугаар зүйл.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг:

20.4.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага нь хамтарсан багийн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, туслалцаа, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, чиглэл өгч ажиллана.

2/

30 дугаар зүйлийн 30.11 дэх хэсэг:

30.11.

Хүүхдийн түр хамгаалан байрлуулах үйлчилгээг төрөлжүүлэн зохион байгуулж болно.

2 дугаар зүйл.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Төрийн байгууллагын харьяанд байгуулсан түр хамгаалах байрны урсгал зардал, түр хамгаалан байрлуулж энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх зардлыг тухайн байгууллага хариуцна.” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт:

18.1.2.

Засаг даргын өргөн мэдүүлснээр харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардал, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны урсгал зардал, хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган батлах, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;

2/

19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалт:

19.1.5.

тухайн шатны жилийн төсвийн төсөлд нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны урсгал зардал, хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардлыг тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах;

3/

20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг:

20.1.

Хамтарсан баг нь өрхийн эмч, сум болон хорооны нийгмийн ажилтан, сургуулийн, нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, баг, хорооны Засаг дарга ахална.

4 дугаар зүйл.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтын “гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг” /цаашид “хамтарсан баг” гэх/ гэснийг “хамтарсан баг” гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн эрүүл мэндийн гэснийг санхүү, төсвийн гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 дэх заалтыг, 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.