huuli-nemelt
Хүн Худалдаалахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХүн Худалдаалахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-01-17, Улаанбаатар24-ne-144
5 дугаар зүйлийн 5.2.4, 5.2.5 дахь заалт:
2/¶5.2.4. хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг батлах;
¶5.2.5. хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх салбар дундын хамтарсан багийг байгуулж, ажиллах журмыг батлах.
9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг:
¶9.6. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах түр хамгаалах байрны стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶5.11. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй хүүхдийг илрүүлэх, хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж, сургалт, судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хэсэгт заасан чиг үүргийг гүйцэтгэхдээ магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдтэй хамтран ажиллаж болно.
Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.