huuli-nemelt
Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-01-17, Улаанбаатар24-ne-145
8 дугаар зүйлийн 8.2.10 дахь заалт:
2/¶8.2.10. хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ.
13 дугаар зүйлийн 13.13, 13.14 дэх хэсэг:
3/¶13.13. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгохыг түдгэлзүүлэх шийдвэр гаргана:
¶13.13.1. эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч сураггүй алга болсон;
¶13.13.2. эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрхийг зөрчсөн талаар аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.
¶13.14. Энэ хуулийн 13.1.6-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зээл, өр төлбөрт суутгахыг хориглоно.
19¹ дүгээр зүйл:
¶19¹ дүгээр зүйл.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ ¶19¹.1. Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлээс нь тусгаарлагдсан хүүхдийг хамруулна.
¶19¹.2. Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа гэр бүл, хуулийн этгээдэд олгох хувьсах болон үйлчилгээний зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.
¶19¹.3. Төрөл, садны болон асралт гэр бүлд шилжсэн хүүхдийн зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацааг энэ хуулийн 19.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт:
2/¶3.1.3. “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.4-т заасныг;
13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалт:
¶13.2.2. хүүхдийг асарч байгаа асралт гэр бүл;
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтын, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.2.3 дахь заалтын хүнд нөхцөлд гэснийг эрсдэлт нөхцөлд гэж, 13 дугаар зүйлийн 13.13 дахь хэсгийн дугаарыг 13.15 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.